Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-12-07 10:27:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын үед коронавируст халдварын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж гаргажээ.

 

Байгууллагад:

Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэх

Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих

• 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх

Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх

Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Албан хаагчдад:

Амны хаалт зүүх

Бээлий заавал өмсөх

Гараа сайтар угаах

Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх

Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

Амны хаалт зүүх

Бээлий заавал өмсөх

Суудал алгасаж суух

Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих

Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх

Аль болох гадаргууд хүрэхгүй байх

Холбоотой мэдээ