Цагдаагийнханд шагнал гардуулах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-30 15:57:48

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газар шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус аймагт удаа дараагийн үйлдлээр үйлдэгдсэн орон байрны хулгайн гэмт хэргүүдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн ажилласан эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бат-Эрдэнэ, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Н.Ардах, туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Т.Берикбол нарыг Эрүүгийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Булган сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Санах нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнасан байна. Шагналыг нийт бие бүрэлдэхүүний өмнө ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ