Уран хөдөлгөөнт гимнастикийн Баян-Өлгий аймгийн аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙСургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион явуулдаг уран хөдөлгөөнт гимнастикийн Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд 12 цэцэрлэгийн 196 бяцхан тамирчид оролцлоо. Уг тэмцээнд тэргүүн байрт 9 дүгээр цэцэрлэгийн баг, тамирчид, дэд байрт 2 дугаар цэцэрлэгийн баг, тамирчид, Цэнгэл сумын цэцэрлэгийн 2 дугаар баг, Гутгаар байрт 12 дугаар цэцэрлэгийн баг, тамирчид, Буянт сумын цэцэрлэг, Цэнгэл сумын цэцэрлэгийн 1 дүгээр баг, тусгай байранд Улаанхус сум, Цэнгэл сумын цэцэрлэгийн 3 дугаар баг шалгарлаа.
Ш.Айзаря