“Moderna” компани коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-01 09:50:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Moderna” компани коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргажээ.


"“Moderna”-гийн “mRNA-1273” вакциныг ашиглах зөвшөөрөл авах материалийг FDA-д хүргүүллээ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүүлснийг Америкийн компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ.


АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын мэдэгдэлд дурдсанаар, энэхүү вакциныг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх хурлыг 12 дугаар сарын 17-нд хийхээр товложээ. Хуралд Америкийн эрдэмтэд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож, шууд дамжуулах аж.


Холбоотой мэдээ