Нийслэл рүү 1322 иргэн нэвтэрч, 1420 хүн гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-11-30 11:54:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хянаж байна.


Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлагсан аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа.

Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 8:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэж буй 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна. 

Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ