Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог 10 хоногоор сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-29 19:30:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн 17.00 цагт болсон ээлжит бус хуралдаанаар коронавирусний халдварын нөхцөл байдал, түүнд авах арга хэмжээний талаарх УОК-ын саналыг хэлэлцэж, 3 газарт хөл хориог 10 хоногоор сунгах  шийдвэр гаргав.

 

Тус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын одоогийн зэргийг сунгах, эсэх асуудлыг хэлэлцэж Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ. Ингэснээр хөл хориог 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл  үргэлжлүүлэхээр болов.

 

Мөн 17 градус хүртэлх согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн байна. Мөн бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.


Холбоотой мэдээ