Тусгаарлан ажиглах байранд 30, гэрийн ажиглалтад 206 хүн байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-11-27 17:02:50

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 48 цагийн байдлаар аймгийн төвийн постоор 3 тээврийн хэрэгсэлтэй 7 зорчигч ирсэн бөгөөд бүгд шинжилгээний бичигтэй байжээ. Шуурхай арга хэмжээний багийнхан сүүлийн 6 хоногт Улаанбаатар хотоос ирсэн 36 иргэнээс мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан аж.

“Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 30, гэрийн ажиглалтад 206 хүн байна. Аймгийн хэмжээнд 33 иргэнийг 14 хоногийн хугацаанд гэрийн болон тусгаарлан ажиглах байранд байлгаж, гурван удаагийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул эдгээр иргэдийг тусгаарлалтаас гаргасан. Энэ сарын 11-нээс эхлэн нийт 98 сорьцыг Улаанбаатар хот руу болон Ховд аймаг рүү тээвэрлэж шинжилгээ хийлгэсэн. Эдгээр шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байгаа. Мөн энэ сарын 25-нд авсан 19 хүний шинжилгээний хариу ч сөрөг гарлаа” хэмээн аймгийн ЭМГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Мянганбаяр хэллээ.

Холбоотой мэдээ