Дорноговь аймгаас оюутнуудаа маргааш татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-08 16:55:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгаас Дорноговь аймгийн Анагаах ухааны сургууль, төмөр замын Политехник коллежид суралцаж буй 51 оюутныг маргааш татан авахаар боллоо.
Сурагчид бүгдээрээ PCR шинжилгээнд хамрагдаж хариу сөрөг гарсан бөгөөд энэ сарын 9-ний өдөр татан авах ажлыг аймгийн Шуурхай штаб, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлгийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулна. Тус оюутан сурагчид, халдваргүй бүсэд буюу Сайншанд хотод сургуулийн дотуур байранд тусгаарлагдсан бөгөөд аймгийн Шуурхай штабаас татан авч, гэрийн ажиглалт, хяналтад 14 хоног байлгана гэлээ.
Үүнчлэн Хэрлэнгийн гүүрний нэгдсэн пост, Дорноговь аймгаас оюутан сурагчдаа татан авах зардлыг аймгийн Засаг даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас гаргаж зарцуулахаар боллоо.
Холбоотой мэдээ