Монгол Улсад коронавирусээр халдварлагсдын 10 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-25 11:59:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн 2-90 хүртэлх насны хүн байгаа бөгөөд дундаж нас нь 32.8 байна.


Тодруулбал, нийт өвчтөний 29.2 хувь нь 0-15, 60.2 хувь нь 20-59, 10  хувь нь 60-аас дээш насны хүмүүс өвчилсөн талаарх судалгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.


ХӨСҮТ-ийн Тандалт судлагааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй байна. Батлагдсан нийт тохиолдлын 32.1 хувьд нь шинж тэмдэг илэрсэн ба гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, амт, үнэр мэдрэхгүй болох, мөн дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн.


Нийслэл хотод бүртгэгдсэн нийт  өвчлөлийн тоог дүүргээр нь ангилбал, Баянгол дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 9, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Багануур дүүрэгт 1, Чингэлтэй дүүргийн харьяалалтай  1, Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн.


Өвчлөл бүртгэгдсэн бүс нутгийн хувьд, Дархан-Уул аймгийн Дархан суманд 18, Хонгор суманд 2, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 17, Дорноговь аймгийн Айраг суманд 4, Замын-Үүдэд 14, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 3, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3, Сүхбаатар суманд  141 тохиолдол тус тус бүртгэгдсэн” гэлээ. 

Холбоотой мэдээ