Түргэвчилсэн оношлуураар эерэг тохиолдол илэрлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-24 17:38:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд коронавирусний түргэвчилсэн оношлуураар сул эерэг тохиолдол бүртгэгдлээ.

Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан бөгөөд хариу 24 цагийн дараа гарах юм байна.

Аймгийн Онцгой комиссоос мэдээлэхдээ, Нарийвчилсан шинжилгээний дүн гартал элдэв ташаа мэдээлэлд автахгүй байж, албан мэдээллийг хүлээн, дархлаагаа дэмжиж гэр гэртээ байхыг санууллаа.

Холбоотой мэдээ