Халдвараас хамгаалах дэглэм зөрчсөн 69 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-23 22:24:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Мөрөн сумын 88 хүнсний дэлгүүр болон жижиглэн худалдаалах цэгүүдэд хяналт тавин ажиллаж халдвараас хамгаалах дэглэм журам зөрчсөн 69 зөрчлийг илрүүлсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар мэдээллээ.

Энэ үеэр худалдагч амны хаалт, бээлийгүй иргэдэд үйлчилж, худалдан авагч нарт гар ариутгах бодис бэлдээгүй, чийгтэй цэвэрлэгээ хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн худалдаа үйлчилгээний бөөний болон томоохон төвүүдийн үйл ажиллагааг зогсоож  9 бөөний төв болон зах орчимд 8100 гаруй м.кв талбайд заавар чиглэл өгч ариутгал хийлгэжээ.

                                                                                                                                              

 

 

Холбоотой мэдээ