Ази, Номхон далайн бүсийн цаг уурын дэд Ажлын хэсгийн XXIV хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-23 14:15:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын иргэний нислэгийн байгууллагууд /ОУИНБ/-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал 2020 оны 11 дүгээр сарын 16-20-нд цахимаар зохион байгуулагдлаа.


Тус хуралд Монгол Улсын Нислэгийн цаг уурын төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Төсөл, хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцжээ. Хуралд 31 улс орны 138 төлөөлөгчид оролцсон байна. 


Энэхүү хурлаар нийт 31 улс 8 чиглэлээр нисэхийн цаг уурын хэрэгцээ, шаардлага, мэдээлэл солилцоо, үйлчилгээний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо болон хэлэлцүүлэг өрнүүлж 54 асуудал  25 ажлын хуудас “WP”, 29 мэдээлэх хуудас “IPs”  хэлэлцсэн байна.



Мөн цаг уурын мэдээлэл солилцооны загвар /IWXXM/ -ыг Чикагогийн  конвенцийн Хавсралт 3-т орж буй 79 дэх нэмэлт, өөрчлөлтийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Монгол Улсын төлөөлөгчид ROBEX Handbook /Бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага/-ийн шинэчлэлд Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал /ZMCK/-ын тухай мэдээллийг оруулах саналаа хүргүүлж хэлэлцүүлжээ.

Холбоотой мэдээ