Эрдэнэбулган суманд хүнсний дэмжлэг үзүүлэх өрх олон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-22 19:43:20

Архангай /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоосонтой холбоотой Эрдэнэбулган суманд хүнсний дэмжлэг үзүүлэх 100 өрхийн судалгааг аймгийн ХХҮГ болон багуудаас гаргажээ. Аймгийн онцгой комиссын дарга, гишүүдийн хамт хүнсний зүйлсийг багуудад хүргэхийн зэрэгцээ өрхүүдийн төлөөлөлтэй биечлэн уулзсан байна.

Аймгийн онцгой комиссын дарга Ц.Мөнхнасан: "Зарим багийн өрхүүдээр өөрийн биеэр явж үзлээ. Хүнсний дэмжлэг авах өрхийн тоо зуугаар тогтохгүй олон байна. Хүнсний талонд хамрагддаггүй залуу гэр бүлүүд ч дэмжлэг авах нөхцөл байдал үүссэн байна.

Би яг одоо санхүүгийн албаны хүмүүсийг дуудаад энэ чиглэлээр хуралдах гэж байна. Аймгийн онцгой комиссоос хөрөнгө санхүүг нь шийдээд энэ асуудалд онцгой анхаарна. Холбогдох байгууллагууд зорилтот бүлгийн болон хүнсний дэмжлэг авах өрхүүдийг судалж байгаа ч иргэд мөн өөрийн биеэр аймгийн онцгой комиссын шуурхай штабт хандаж болно" гэсэн юм.

Холбоотой мэдээ