Зооноз өвчин судлалын хоёр баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-22 13:58:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх болон голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, түүнийг гардан хийх ажлыг хариуцан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус байгууллагаас хоёр баг гаран урьдчилан сэргийлэх, голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Тус хоёр баг нь Сүхбаатар суманд бүртгэгдсэн коронавируст халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ар гэр, ажлын байранд тохиолдлуудын явсан маршрутаар голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна. Тухайлбал энэ сарын 12-20-ны өдөр хүртэлх хугацаанд 52100м2 талбайд голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Цаг наргүй, өдөр шөнөгүй амралт чөлөөгүй зүтгэж буй тус хамт олны ажилд дэмжлэг болох зорилгоор “Сэлэнгэ Сүхбаатар хотын унаган иргэд групп”-ийн гишүүдээс тэдний ажлын гол зэвсэг болсон автомат цахилгаан мананцар үүсгэгч автомаксыг хандивласан байна. Энэхүү багаж нь хүйтний улиралд нэн тустай ариутгагч төхөөрөмж юм.



Холбоотой мэдээ