407 дугаар хорих ангийн хүмүүжигчид “U-Pera” хамтлагийнтоглолт үзэв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2015-09-28 15:19:45

УДБЭТ-ын дэргэдэх “U-Pera” хамтлагийн залуус өнгөрөгч амралтын өдөр ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгч, ая дуугаараа бэлэг барив.

Тус хамтлагийн ахлагч Б.Гантөмөр “Манай хамтлагийн зүгээс энэ оныг сайн үйлсийн он болгох бодолтой байгаа. Бид өмнө нь сэтгэлийн дэмээр дутсан олон хүнд урам өгч, тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байсан. Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа бүсгүйчүүд бидний тоглолтын хариуд бидэнд ч мөн адил сэтгэлийн дэм өглөө. Удахгүй суллагдаж очоод тоглолтыг чинь үзнэ гэх бүсгүйчүүд ч их байсан. Урлаг, уран сайхны арга хэмжээнээс хол байдаг бүсгүйчүүд бидний дууг даган дуулж, бүжиглэж, нэг өдрийг ч болов сэтгэл өөдрөг үдсэн байх гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн тэд тус ангид ял эдэлж буй хүүхэдтэй эмэгтэйчүүдэд гарын бэлэг гардуулсан юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд