“BioNTech”, “Pfizer” компаниуд коронавирусний вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-11-21 14:20:55

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компани гарган авсан коронавирусний вакцинаа яаралтай хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтийг баасан гарагт АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт хяналт тавих газарт (FDA) гаргажээ.


Энэхүү хүсэлтийг шийдвэрлэхийн тулд FDA-д хэдэн долоо хоног шаардагдах төлөвтэй байна. “CNBC” сувгаар мэдээлж буйгаар, вакциныг баталгаажуулах зөвлөх хорооны хурлыг урьдчилсан байдлаар 12 дугаар сарын эхээр товложээ. "Америкийн зарим иргэд вакцины эхний тунг нэг сар орчмын дараа авч магадгүй" гэж тус суваг мэдээлэв.


“BioNTech”, “Pfizer” компаниуд мөн Австрали, Канад зэрэг Европын орнуудад, Япон, Их Британид урьдчилсан хүсэлтээ өгсөн бөгөөд бусад орнуудад удахгүй гаргахаар төлөвлөж байгаа аж.


“Pfizer”, “BioNTech” компаниудын гарган авсан вакцин коронавирусний халдвараас 95 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг эмнэлзүйн туршилтуудын мэдээлэлд хийсэн эцсийн дүн шинжилгээ харуулжээ


Холбоотой мэдээ