Замын цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-18 17:06:01

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөө өглөөнөөс Дорнод аймгийн төвд ажиллах Замын цагдаагийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.

Учир нь хөл хорио тогтоосноос хойш өчигдрийг хүртэл иргэд харьцангуй ухамсартай хандаж байсан ч өчигдөр хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн юм. Тиймээс урд төв замаас бусад туслах болон гол замуудыг бүрэн хаалаа. Зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай тээврийн хэрэгслийг урд төв замаар нэвтрүүлнэ гэв. Дүрэм журмыг зөрчсөн иргэдэд Гамшгаас хамгаалах хууль, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно гэдгийг хатуу анхааруулж байна. 

Холбоотой мэдээ