Буриадад шинээр 269 халдвар бүртгэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-11-17 16:28:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан "COVID-19"-ийн халдварын тохиолдол 15.378 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдээс шинээр 269 хүнээр нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод нийт бүртгэгдсэн 8956 хүн байгаагаас өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн тохиолдол 72-оор нэмэгдээд байна. 

Эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 9909 болж, үүнээс 48 хүн нь өчигдөр гарч ажиглалтад шилжээд байна. Халдвараар нийт 297 хүн нас бараад байгаагаас өчигдөр 10 хүн энджээ. 

Буриад улсад худалдааны төвүүд болон барааны дэлгүүрүүдээс гадна саун, фитнес клуб, бассейн, боловсролын нэмэгдэл сургалтуудыг 14 хоног хаах хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ нь ОХУ-ын бүс нутгийн хамгийн чанга  хатуу дэглэм  болж буй талаар "Байкал-Daily" мэдээлэв.

Буриад улсад өвчлөл нэмэгдсэн учраас халдвар хамгааллыг сайжруулах, голомтыг цомхотгох зорилгоор хатуу хөл хорионы дэглэмийг 2 дахь удаагаа авч байна. 


Холбоотой мэдээ