Орхон аймгаас хөдөө орон нутаг руу зорчих иргэдэд маргаашнаас зөвшөөрөл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-17 18:27:13
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосны улмаас өөр аймаг орон нутгаас зорчин ирсэн иргэд Орхон аймагт хөл хорионд ороод байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон өөр бусад аймагт хөл хоригдсон иргэдийн зүгээс ирүүлсэн саналыг үндэслэн аймаг орон нутагт нь зорчуулахаар боллоо. 

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб Улаанбаатар болон бусад аймаг орон нутагт хөл хорионд орсон Орхон аймгийн иргэд, тус аймагт хөл хорионд буй Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгийн иргэдийн судалгааг гаргаж байна.

Тэдгээр иргэд доорх асуумжийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Үүний дараа аймгийн Шуурхай штаб уг асуумжийг үндэслэн иргэдийг аймаг бүрээр нь гаргаж тухайн аймгийн Онцгой комисст мэдээлэл өгч хамтран ажиллах юм. 

Хүсэлт гаргасан иргэнийг тухайн аймагтай нь зөвшилцөж зөвшөөрсөн тохиолдолд машин техникийн болон зорчих иргэдийн бүртгэлийг сайтар хийсний үндсэн дээр 11 дүгээр сарын 18-наас эхлэн зорчуулна.  

Цагдаагийн газраас постуудад тухайн иргэний болоод зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг өгсөн байх бөгөөд бүртгэлтэй тохиолдолд чөлөөтэй нэвтэрнэ.  Энэхүү шийдвэр Дархан, Сэлэнгийн чиглэлд зорчих иргэдэд үйлчлэхгүй гэдгийг хатуу анхаарууллаа.  Учир нь дээрх аймгуудад хатуу хөл хорио тогтоогоод буй юм.  

 

Орон нутагт зорчих иргэдийн мэдээллийг дараах линкээр орж бөглөнө үү. 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlODAzJBrS6XuBXA49JeBuXf55BH-bCZA-2TVPIz2ICeWLEg/viewform?fbclid=IwAR3DDkvwodFV9sjEVnUnAAsCxw5kWvj-nmbOrU7rNQPpH4s0u7qWY8oW0_0

Холбоотой мэдээ