Тандалтын зорилгоор 700 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-17 18:18:22
oyuka_hu@yahoo.com


Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 435 тохиолдол бүртгэгдээд байна. Орхон аймагт сэжигтэй болон батлагдсан тохиолдол байхгүй. Долоон иргэн ажиглалтад байна. 11 дүгээр сарын зургаанаас хойш Дархан, Улаанбаатар, Сэлэнгэ аймгаас ирсэн иргэдээс судалгаа авч байна. Мөн ӨЭМТ, БОЭТ, хувийн эмнэлэгт томуу өвчний улмаас хандсан иргэдийн дунд судалгаа хийж байгаа. 11 дүгээр сарын 6-аас хойш нийт 700 гаруй иргэнд тандалт судалгаа, шинжилгээ хийхэд бүгд сөрөг гэсэн хариу гарлаа” гэсэн юм. 

Холбоотой мэдээ