Эрсдэлтэй өрхүүдэд нэг удаагийн хүнсний тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-17 14:14:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хамгийн өндөр эрсдэлтэй өрхүүдэд нэг удаагийн хүнсний тусламж үзүүлэхээр болжээ.

Өмнөговь аймгийн онцгой комиссын хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ажилгүй, өндөр эрсдэлтэй 1000 өрхөд чухал шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнээр нэг удаагийн тусламж үзүүлэх юм. Тус аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаярын хэлснээр "Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын судалгаагаар манай аймагт амьжиргааны 410-аас доош оноотой зорилтот 3 мянга орчим өрх байдаг. Үүнээс хамгийн өндөр эрсдэлтэй, ажилгүй, орлогогүй мянга гаруй өрхөд нэг удаагийн тусламж үзүүлэхээр боллоо. Энэхүү ажлыг сумын Онцгой комисс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд хамтран зохион байгуулна" гэлээ. 

Холбоотой мэдээ