Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Цагааннуур боомтод ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-16 15:05:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хилийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-ны өдрөөс нээхтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Бауыржанаар ахалсан ажлын баг газар дээр нь очиж, боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн алба хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсов.

Энэ үеэр Цагааннуур дахь гаалийн лабораторийг коронавирусний шинжилгээ авах лаборатори болгон ашиглах, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагааг чангатгах, хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, жолооч нарыг тусгаарлах улаан бүс, ариутгал халдваржуулалт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүстэй болгох, үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг орон байраар хангах зэрэг асуудлуудыг мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ