Молдавын ерөнхийлөгчийн сонгуульд Санду ялж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-16 11:37:07

КИШИНЕВ. /РИА Новости/. Молдавын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд тус улсын Ерөнхий сайд асан, “Үйлдэл ба эв нэгдэл” намын удирдагч Майя Санду саналын хуудасны 100 хувийг тоолсны дараах байдлаар ялж байна. Энэ тухай Молдавын Сонгуулийн төв комисс мэдээлжээ.


Молдавт ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт болж, иргэд ирэх дөрвөн жилд улс орныг удирдах төрийн тэргүүнээ сонгосон байна. Сандугийн өрсөлдөгч сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй Игорь Додон байв.  


Майя Сандуг сонгогчдын 56.28 хувь нь дэмжсэн бол Додонд 43.72 хувь нь саналаа өгчээ. 

Холбоотой мэдээ