Японы ДНБ сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлтийг харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-16 10:47:52

ТОКИО. /Nikkei/. Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд 21.4 хувиар өсөж, сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлтийг харуулжээ.


ДНБ-ний улирлын өсөлтийг өмнөх гурван сартай харьцуулахад 5 хувь байжээ. Түүнчлэн хувийн хэрэглээ 4.7 хувиар, экспорт 7 хувиар өсжээ. Сүүлийн дөрвөн улиралд Японы ДНБ анх удаа өсөлттэй байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Зургадугаар сараас есдүгээр сарын хугацаанд энэ үзүүлэлт огцом нэмэгдсэнийг шинжээчид коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг сулруулж, тахлын улмаас хохирол амссан дотоодын аялал жуулчлал, зоогийн газрын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлуудыг Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.


Үүнтэй холбоотойгоор Засгийн газар мэдэгдэл хийх үед Азидаа хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа өсөлтөөр эхэлж, арилжаа эхэлснээс хойш эхний 10 минутад Nikkei индекс 1.2 гаруй хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ