Сүга: Японд онцгой байдал зарлах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-13 10:31:54

ТОКИО. /Reuters/. Японд “COVID-19” цар тахалтай холбогдуулан онцгой байдал дахин зарлах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байна гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр мэдэгджээ.


Энэхүү шийдвэрийг нь мэргэжилтнүүд дэмжсэн гэдгийг С.Ёшихидэ уламжилжээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг татаас олгох замаар дэмжих Засгийн газрын санаачилгыг эргэн нягтлах шаардлагагүй гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Японд пүрэв гарагт “COVID-19” халдварын 1634 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар “NHK” суваг мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ