Гар утасны тоглоом таталтын үзүүлэлт 45 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-12 16:21:53

МОСКВА. /Коmmersant/. Энэ оны эхний долоо сарын хугацаанд гар утасны тоглоом таталтын тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн хугацаатай харьцуулахад 45 хувиар нэмэгджээ. Энэ тухай “AppsFlyer” маркетингийн компанийн мэдээлэлд дурдсан байна.


Олон улс оронд тусгаарлалтын арга хэмжээнүүд үйлчлэх үед буюу 3-5 дугаар сарын хугацаанд энэ үзүүлэлт хамгийн өндөр байжээ. Гар утасны тоглоомын хавсралтаас олсон орлого хоёрдугаар сараас 8 дугаар сарын хугацаанд 67 хувиар нэмэгджээ. “The State of Gaming App Marketing” тайланд дурдсанаар, хэрэглэгчдийн худалдан авалтын үзүүлэлт гуравдугаар сард өсөж эхэлснээр, тавдугаар сард оргил үедээ хүрч, өнгөрсөн хоёрдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн байна.


Гар утас тоглоом таталтын тоон үзүүлэлт хамгийн өндөр байсан улсуудыг жагсаавал нэгдүгээрт Пакистан оржээ. Тус улсад энэ үзүүлэлт 207 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Эквадор, Египет тэргүүлжээ. Тоглоомонд гаргасан зардлынх нь түвшнээр жагсаавал, эхний арван байрт Бразил, Индонези, Энэтхэг, Мексик, ОХУ багтжээ. 

Холбоотой мэдээ