Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-12 11:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулж, хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг харьяа шүүхийн албан ёсны цахим хаягаар эсхүл шуудангаар ирүүлэх зохицуулалт хийсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдэгдлээ.

Харин өөрийн биеэр хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт өгөх зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд шүүхээс тогтоосон ажлын цагийн тусгайлсан хуваарийн дагуу амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм чанд баримтлан үйлчлүүлэхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ