‘Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах цогц сургалт хийв

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.mn
2020-11-11 21:09:33

Архангай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайдын 89 тоот тушаалаар томилогдсон ажлын баг "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх орон нутгийн ‘’Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах’’ цогц сургалтыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр онолын сургалт хийсэн бол хоёр дахь өдөр сургалтад хамрагдсан 318 алба хаагчийг багт хувааж ажилласан юм. Өөрөөр хэлбэл, цар тахал дотооддоо тархсан тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар жишээ татаж сургууль хийлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллахад Цагдаагийн байгууллага шуурхай штабтай уялдаа холбоотой ажиллаж, мэдлэг мэдээлэл харилцан солилцох тал дээр туршлага хуримтлуулж байгааг хэлж байлаа. Мөн өнөөдөр орон нутгийн чадавхыг бэхжүүлэх тал дээр Архангай аймгийн шуурхай штабыг байгуулах Засаг даргын захирамжийг гаргав. Шуурхай арга хэмжээ буюу халдварын голомтод ажиллах эмнэлзүйч эмч нар үзлэг хийж, тусгаарлах асуудлыг шийдэх үүрэгтэй байдаг. Эмч нар дадлага сургуулийн үр дүнд өвчтний ойрын хавьтлыг хэрхэн тогтоох, хавьтлын тоог хэрхэн гаргах зэрэг илүү нарийн зүйлүүдийг мэдэж авсан байна. Архангай аймаг нь тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах сургалт болсон арав дахь аймаг ажээ. Харин удирдагч багш нарын хувьд чиглүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгт удирдлагаар ханган, хамтдаа асуудлыг шийдвэрлэж байсан юм.

Холбоотой мэдээ