Төв аймгийн Засаг даргаар Д.Мөнхбаатарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-11 15:36:22

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог.

Төв аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар 28-ны өдрийн 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Дэмбэрэлийн Мөнхбаатарыг Төв аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төв аймгийн Засаг даргаар Д.Мөнхбаатарыг батламжилж томиллоо.

Д.Мөнхбаатар нь Баянчандмань сумаас сонгогдсон төлөөлөгч бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 

Холбоотой мэдээ