Аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажилдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-11 13:02:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 9-ний өдөр захирамж гаргаж, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Бауыржаныг тус аймгийн Засаг даргаар томилсон. Тэрээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо. 

Түүнд өмнөх Засаг дарга А.Гылымхан тамгыг нь гардуулж, цаашдын ажлаас нь амжилт хүслээ. 

Холбоотой мэдээ