Баруун бүсийн сувилагчид мэргэшлийн зэргээ хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-09 14:34:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баруун бүсийн сувилагчийн мэргэшлийн зэргийн шалгалтад 67 сувилагч орсноос 63 нь буюу 94 хувь нь мэргэшлийн “Тэргүүлэх”, “Ахлах” зэрэг хамгааллаа.


Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын Сувилагчдын Нийгэмлэг, Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлэг хамтран 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгууллаа.

Шалгалтыг Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн сувилагчид хамрагдсан юм. Мөн үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран мэргэжлийн чиглүүлэх цахим болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн аймаг дахь салбар сургуульд давхардсан тоогоор 94 сувилагчийг сургалтад хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүллээ.


Холбоотой мэдээ