Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан иргэд 35 бичил үйлдвэр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-05 21:46:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан иргэд, нөхөрлөл хоршоо болон аж ахуй нэгжүүд шинээр ажлын байр бий болгож байна. Энэ онд 35 бичил үйлдвэр амжилттай ажиллаж байна.

Эрдэнэт хотод ажлын байр хомс байдаг. Иймд Баян-Өндөр сумаас иргэдийг орлоготой, ажлын байртай болгох зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, хүнс, жимс, жимсгэний тариалалт, тэжээлийн үйлдвэр, арьс шир боловсруулах, хими цэвэрлэгээ, гутал засвар зэрэг нийт найман салбарт үйл ажиллагаа явуулах иргэн, хоршоологчдод зээл олгож байна. Ингэхдээ иргэнд 10 сая, ЖДҮ, нөхөрлөл, хоршоололд 15 хүртэлх сая төгрөгийг олгож  үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. 

Холбоотой мэдээ