Трамп, Байден нар 20 орчим муж улсад санал хуваажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-04 10:37:31

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жозеф Байден нар (Улаанбаатарын цагаар 09 цаг 45 минут гэхэд) 20 орчим муж улсад санал хуваасан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна . Сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авах ёстой юм.


Урьдчилсан мэдээнээс үзвэл, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Алабама (сонгогчдын коллеги нь 9 гишүүнтэй, Fox News), Арканзас (6 гишүүн, Fox News), Баруун Виржиниа (5 гишүүн, Fox News), Индиана (11, CNN),  Кентукки (8, Fox News), Миссисипи (6 гишүүн, AP), Миссури (10 гишүүн, Fox News), Теннесси (11 гишүүн, CNN) ), Өмнөд Каролина (9 гишүүн, AP агентлаг) муж улсуудад ялах төлөвтэй байна.


Харин Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден Вермонт (3 гишүүн, CNN), Виржиниа (13 гишүүн, Fox News), Делавэр (3 гишүүн, "Вашингтон пост"), Иллинойс (20 гишүүн, АП), Коннектикут (7 гишүүн, Fox New), Массачусетс (11 гишүүн, "Вашингтон пост"), Мэриленд (10 гишүүн, " CNN), Нью-Жерси (14 гишүүн, Fox News), Колумбын тойрог (3 гишүүн, Эн-Би-Си), Род-Айленд (4 гишүүн, Fox News) муж  улсуудад ялсан гэж Америкийн хэвлэлүүд дүгнэжээ.


Хэд хэдэн муж улсын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эцсийн дүгнэлт хийгээгүй байгаа бөгөөд санал хураалтын явцын талаар мэдээлж байна. Тухайлбал, Байден гол муж улсууд болох Мичиган (сонгогчдын коллеги нь 16 гишүүнтэй), Хойд Каролина (15 гишүүн) болон Пенсильванид (20 гишүүн), мөн Канзас (6 гишүүн), Нью-Хэмпшир (4гишүүн) муж улсуудад саналын тоогоор илүүрхэж байна. Трампын хувьд одоогоор мөн гол муж улсууд болох Жоржиа (16 гишүүн), Флорида (29 гишүүн) болон Оклахомад (9 гишүүн) ялж байна.


Ихэвчлэн бүгд найрамдахчуудыг дэмждэг Техас муж улсад одоогоор Байден саналын тоогоор илүүрхэж байна.


Холбоотой мэдээ