Туркийн нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 09:51:59

Архангай аймгийн удирдлагуудыг айлчлахыг  БНТУ-д Элчин сайд Мурат Карагоз албан ёсоор урилаа.

Элчин сайд Архангай аймгаас Түрэгийн үеийн эд зүйлс, үнэт дурсгал ихээр олддог. Архангайчуудтай ижил төстэй олон зүйлс бидэнд бий гэж онцолжээ. Тэрээр, Туркийн нэрэмжит цэцэрлэг хүрээлэн, гудамж талбайн аль нэгийг Цэцэрлэг хотод байгуулах санал гаргалаа.

Архангай аймгийн тухайд БНТУ-ын Адана хоттой 2005 онд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд үүнээс хойш Хашаат суманд байрлах Түрэгийн үеийн Культегиний гэрэлт хөшөө бүхий түүхийн дурсгалыг түшиглэн “Хөшөө цайдам” музей байгуулсан юм. Түүнчлэн Хархорин хотоос  Хөшөө цайдмын музей хүртэлх 45 км авто замыг Тика байгууллагын санхүүжилтээр барьж байсан билээ гэж Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Мандуул мэдээллээ.

                     Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ