Шинзо Абэ АНУ, Их Британийн удирдагчидтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-25 09:05:01

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нартай уулзана.

Энэ долоо хоногийн пүрэв болон баасан гарагт 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид Японы Кашикожима аралд уулзах билээ.

Америкийн цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийн үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгчөөс хүсэх бололтой. Японы Окинава аралд байрлах АНУ-ын агаарын цэргийн баазын нэгэн ажилтныг өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, баривчлагдсан америк иргэн өнгөрсөн дөрөвдүгээр сард сураггүй болсон япон эмэгтэйг боомилж, хэд хэдэн удаа хутгалж хөнөөсөн гэдгээ хүлээжээ.

Өнөөдөр орой Абэ Дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүд болох дэлхийн эдийн засгийн байдал, цагаачид, дүрвэгсдийн асуудлыг АНУ, Их Британийн удирдагчидтай хэлэлцэх гэж байна.

Мөн Абэ, Кэмерон нар ирэх сард болох Их Британийн Европын Холбоон дахь гишүүнлэлийн асуудлаарх санал асуулга болон түүний дүн нь дэлхийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцах аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ