Улсын чанартай автозамын дагуух газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайдын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, улсын чанартай автозамын дагуух газрын өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах үүргийг салбарын сайд өгөв. Мөн:
- Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах,
- “АТҮТ” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах,
- Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах,
- "Богдхан" төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх,
- Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах,
- Мөн тус автозамын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах,
- Дугаар олгох журмыг шинэчлэн баталсны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах,
- Хувийн хэвшлийн 12 “АЗЗА” компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах,
- ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах,
- Дотоодод автобус үйлдвэрлэж буй “Экобус” ХХК-тай уулзалт зохион байгуулах,
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах талаар Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах,
- Хөшигийн хөндийн хурдны замын засвартай холбогдуулан ЗТХЯ болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгах,
- Дорнод аймгийн 27 км автозамын ажлыг гүйцэтгэж байсан “Хансун зам” ХХК-ийн үйл ажиллагааг МХЕГ-тай хамтран шалгахыг үүрэг болголоо гэж ЗТХЯ-наас мэдээлэв.