“Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онги-Таац голын сав газрын захиргаанаас “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-ийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2020 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Орхон голоос эх авч Онги голын урсцыг нэмэгдүүлэн Улаан нуурыг тэтгэж, улмаар говийн бүсийн сум суурингийн хүн ам, бэлчээр, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн ус хангамжийн найдвартай эх үүсвэр бий болгох, эрчим хүч үйлдвэрлэх зорилготой “Орхон-Онги” эко төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм. Үүнтэй холбогдуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газрын холбогдох албан тушаалтнууд, Өвөрхангай, Дундговь, Өмгөговь аймгийн Онги голын сав газарт хамрагдах 15 сумын орон нутгийн удирдлага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн төлөөлөл нийт 60 гаруй хүн тус хэлэлцүүлэгт оролцож, саналаа илэрхийллээ.
Төслийн ТЭЗҮ-ийг “Хайдродизайн прожект” ХХК, “Престиж инженеринг” ХХК, “Монхидро констракшн” ХХК, “Жемр” ХХК-иуд хамтран гүйцэтгэж байгаа аж.