Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвгандийг дахин сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-01 21:30:54

Ховд /МОНЦАМЭ/. “Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулсан Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 01-нд болов. Энэ үеэр аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

Улмаар МАН-ын бүлгээс Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон төлөөлөгч Г.Пүрэвгандийг нэр дэвшүүлж, танилцууллаа. Харин АН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан дотоод журмын дагуу нэг цагийн завсарлага авсан. 

Улмаар АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад өөр төлөөлөгчийн нэр дэвшүүлсэнгүй. Харин Г.Пүрэвгандитай уулзаж, ирэх дөрвөн жилд аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө асуудалд ажил хэрэгч, бүтээлчээр хандаж, зөв зүйтэй шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөж, дэмжихээ илэрхийллээ.

Ингээд санал хураалтыг нээлттэй явуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Г.Пүрэвгандийг Ховд аймгийн ИТХ-ын даргаар хоёр дахь удаагаа сонгосон юм.  

Тэрбээр аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн, сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэх болно. Өмнөхөөсөө илүү сайн ажиллах үүрэг, хариуцлага ирлээ. Үүрүүлсэн ачааг дааж ажиллана гэв.

 

Холбоотой мэдээ