Монгол Улсаас 3500 гаруй иргэн Энэтхэгийн ITEC хөтөлбөрт хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-30 14:44:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн ЭСЯ Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр-Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа /ITEC/ байгуулагдсаны 56 жилийн ойн уулзалтыг өчигдөр Блью Скай зочид буудалд тэмдэглэв.


Уулзалтыг нээж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, ITEC хөтөлбөрийг 1964 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Энэтхэг нь 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг чадавхжуулж, сургах замаар хөгжсөн өвөрмөц туршлагыг хуваалцах хэрэгсэл болсон гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр Энэтхэгийн хөгжлийн хамтын ажиллагаа нь аливаа эрх ашгаас ангид бөгөөд эв санааны нэгдэл, харилцан ашигтай байх зарчимд үндэслэж байгааг онцолсон юм.


ITEC нь жил бүр IТ, банк, санхүү, менежмент, аудит, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, бизнес эрхлэлт, эрчим хүч, парламентын судалгаа гэх мэт 15 мянга орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх боловсролын байгууллагад зохион байгуулдаг байна.


Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад зориулж 12 Төрийн нарийн бичгийн дарга, 18 Засаг дарга, ГХЯ-ны 25 албан хаагч, Монгол боловсруулах үйлдвэрт 35 дадлагажигч, ОБЕГ-ын 18 албан хаагчийг хамруулсан тусгай бүлгийн сургалтуудыг зохион байгуулжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг олон талыг хамарсан уул уурхай, IT, англи хэл зэрэг салбарт Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн талаар онцлон тэмдэглэв.


Мөн УИХ-ын гишүүн П.Дамдинням болон ITEC-ийн дөрвөн төгсөгч Энэтхэгт суралцаж байсан туршлага, Энэтхэгийн дээд сургуулиас олж авсан мэдлэг нь тэдний ур чадварыг хэрхэн баяжуулж, сайжруулж байгаа тухай хуваалцсан юм.


ITEC болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээс IT, банк, санхүү, менежмент, финтек, том мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхийг хөгжүүлэх, англи хэл, иогийн дламжаа, шинжлэх ухаан, орон зай, инновац, шинэ технологийн бодлогын хүрээнд 3500 гаруй монголчууд үр шимийг нь хүртсэн байна.


Холбоотой мэдээ