ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг батламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-30 11:55:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр захирамж гарган Дүгэрийн Рэгдэлийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи /ШУА/-ийн ерөнхийлөгчөөр батламжилжээ.  


ШУА-ийн Их чуулган энэ сарын 22-нд хуралдан ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулж ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонгосон юм.


ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар ШУА-ийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг.


Холбоотой мэдээ