“Онцгой байдлын алба-Миний нүдээр” гар зургийн уралдааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-30 08:26:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын хүүхдүүдийг сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Онцгой байдлын алба-Миний нүдээр” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.


Энэхүү уралдааныг “Гамшийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус газрын алба хаагчдын 8-12 насны 13 хүүхэд оролцсон байна. Тэдгээрээс нэгдүгээр байрт есөн настай П.Төгөлдөр, хоёрдугаар байрт арван настай Б.Содбилэг, гутгаар байрт арван настай А.Тэмүүжиний бүтээл тус тус шалгарч, “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнууллаа хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ