Аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-28 16:00:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 14:00 цагаас эхэллээ.

Хуралдаанд МАН-аас 23, АН-аас 15, МАХН-аас 1, нийтдээ 39 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад гишүүн, Өлгий сумын 7 дугаар багт АН-аас нэр дэвшин сонгогдсон 67 настай А.Шаймурат даргалж байна.

Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 39 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

Анхдугаар хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ