Анхдугаар хуралдааныг маргааш хүртэл хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-10-26 23:42:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан маргаашийн 14 цаг хүртэл хойшиллоо. Өнөө өглөө орон нутгийн 10 цаг 30 минутаас эхэлсэн аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан цаг гаруй үргэлжлээд түр завсарласан. Хэдийгээр 15, 17 цагаас дахиж хуралдсан ч дорвитой үр дүнд хүрэлгүй маргааш хүртэл ийнхүү хойшиллоо.

Аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ыг АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан бөгөөд төлөөлөгчид өглөөний хуралдаанаар бүрэн эрхээ баталгаажуулсан. 


 

Холбоотой мэдээ