Будапештээс Улаанбаатарт ирэх жүдочид журмын дагуу тусгаарлагдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-10-26 12:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд оролцсон шигшээ багийн  26 тамирчин, дасгалжуулагчид Улаанбаатар хотноо тусгай үүргийн онгоцоор ирээд журмын дагуу тусгаарлагдана.


Харин тусгаарлалтад байх хугацаанд тамирчдаа аль болох өрөөндөө дасгал, бэлтгэл хийх нөхцөл боломжоор хангахыг УОК болон МЖБХ-ноос хичээж байгаа аж. Жүдо бөхийн шигшээ багийн хувьд, энэ онд дахиж гадаадад оролцох тэмцээн байхгүй юм байна.

Холбоотой мэдээ