Могой, морь  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-24 07:49:13

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 18.

Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага:  Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр могой, морь  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай. 

Холбоотой мэдээ