Судан АНУ-д нөхөн төлбөр болгон 335 сая ам.долларыг шилжүүлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-21 13:27:47

КАИР. /TASS/. Террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд олгох нөхөн олговор болох 335 сая ам.долларыг Суданы эрх баригчид АНУ-д шилжүүлжээ. Энэ тухай Суданы төв банк мягмар гарагт мэдэгдсэн байна.


Олон улсын терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтаас Суданыг хасахын тулд олон сая ам.долларын нөхөн төлбөр олгох болзлыг өмнө нь АНУ тавьжээ. 


Суданыг хар жагсаалтаас хасахаа АНУ-ын Төрийн департамент наймдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Суданы Төв банкны мэдээлснээр, жагсаалтаас хасах хугацааг товлох нь одоо хэлэлцэж буй техникийн хэлэлцээрүүдтэй холбоотой гэжээ. 

Холбоотой мэдээ