Өвлийн бэлтгэл ажлыг хангахад зориулж 250 тонн өвс худалдан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-20 16:34:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын энэ оны 19 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 500 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэжээ.

Харин  сумдын нөөцөд 1400 тонн өвс,  5100 тонн тэжээл нийт 1900 тонн өвс, 5200 тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас  одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 18 тонн өвс, 1,5 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 309,6 тонн өвс, 14,2 тонн үйлдвэрийн тэжээл байгаа аж.

"Сумдын Гамшгийн сангийн мөнгөн хуримтлалд 31,6 сая төгрөгийг хуримтлуулжээ. Малчдын түвшинд 5328,1 тонн өвс, 263,0 тонн үйлдвэрийн тэжээл, 983,6 тонн гар тэжээл,1181,0  тонн давс хужир шүү бэлтгэсэн.

Одоогоор улсын төсвөөс 100,0 сая, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 75,0 сая төгрөгийн санхүүжилтээр 250 тонн өвс худалдан авахаар төлөвлөж тендерийн бэлтгэл ажлыг хангаж байна" гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Тус аймгийн нутагт хадлан хийх боломж байдаггүй тул өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангахад шаардагдах өвс тэжээлийг хил залгаа Хэнтий аймгаас 600 га, Сүхбаатар аймгаас 200 га, Дорнод аймгаас 200 га талбайд хадлан бэлтгэх саналыг ХХААХҮЯ-нд хүргүүлж хадлан тэжээл бэлтгэх бодлогын гэрээ байгуулсан аж. 

Холбоотой мэдээ