Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах иргэдийг чадваржуулах сургалт эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-20 12:28:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Хөвсгөл аймагт “Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр ажиллах иргэдийг чадваржуулах сургалтыг өнөөдрөөс эхлүүлэв.

Аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймагт зочлох үйлчилгээний 2 дахь шатны сургалтыг зочин хүлээн авагч, өрөө, гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, зоогийн газрын зөөгч, бартендер, бариста, тогооч, аяллын хөтөч, аяллын жолооч, удирдах ажилтан, менежер гэсэн 11 чиглэлээр явуулж байна.

Сургалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн сургуулийн багш нар удирдан явуулж мэргэжил тус бүрээр гэрчилгээ олгох аж. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд онол дадлага хослон Мөрөн сум болон Хатгал тосгонд 5 хоног болох юм. Тус аймгийн хэмжээнд зочлох үйлчилгээний салбарт 200 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж 3500 орчим иргэн ажиллаж байна. Иргэд сургалтад хамрагдсанаар аялал жуулчлалын үйлчилгээний чанар сайжирч, хүний нөөц чадавхжих ач холбогдолтой ажээ.

 

 

Холбоотой мэдээ