Зарим бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-10-19 13:50:08

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2019-2020 оны хооронд хэрэгжүүлсэн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, барилгын их засварын ажлын бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч компаниуд дуусгаж орон нутагт хүлээлгэн өгсөн байна.

Тухайлбал Сүмбэр сумын  II багийн гэр хорооллыг цэвэр усны шугамд холбох, Тэрэгтийн эх үүсвэрт өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажил, аймгийн төвийн авто зам, дугуйн зам Найрамдал хотхоны V, VII, IX, XII  байрны гаднах зогсоол, орон сууцнуудын тоглоомын талбайг дуусгаж ашиглалтад оруулсан аж.

Мөн нэгдүгээр цэцэрлэгийн барилгын их засвар Чойр хийдийн гол дуган, явган зам, тохижилтын ажлыг гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ