ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан 12 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-19 11:33:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 689 сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.

 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрээд байна.  Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.



ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс есөн хүний биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.


Холбоотой мэдээ